Баку

Azerbaijan / Baki / Baku /
 city (en), capital city of state/province/region (en), invisible (en), first-level administrative division (en), capital city of country (en)

Баку (азе. Baki) нь Азербайжан улсын нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Уг хотыг VI зууны үед байгуулагдсан гэж үздэг. XII зуунд тухайн бүс нутгийн ноёлох хот Шамахи газар хөдлөлтын улмаас эвдрэн сүйрэхэд Ширваншах Ашитан I нийслэл хотоороо Бакуг сонгожээ. Энэ явдал нь тус хотыг хурдан хөгжих гол үндэс болсон байна. Ширваншахын байгуулсан Бакугийн эртний хэрэмт хотыг 2000 онд ЮНЕСКО дэлхийн өвд багтаасан бөгөөд мөхөх аюултайд тооцоод байна.
1501 онд Сафавид шах Измайл I бүслэн авч, эзлэхийг оролдож байсан ч бат бөх битүү хэрэмээр хүрээлэгдсэн Баку хот найдвартай эсэргүүцэж байв. 1540 Сафавид шахын арми дахин халдаж, эзлэн авч байв. 1604 онд Баку хотын цайзыг Ираны шах Аббас I нураалгажээ. 1723 оны зургадугаар сарын 26-нд Оросын арми Бакуг бүслэн авч их буугаар буудахад арга буюу бууж өгчээ.
Nearby cities:
Coordinates:   40°7'26"N   49°49'26"E
  •  42 km
  •  67 km
  •  246 km
  •  311 km
  •  332 km
  •  375 km
  •  388 km
  •  438 km
Array