Москва

Russia / Moscow /
 city (en), first-level administrative division (en), capital city of country (en), hero city - Soviet honorary title (en)

Москва (Орос хэл: Москва) нь Оросын Холбооны Улсын нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Европ тив дахь хамгийн том хотод тооцогддог бөгөөд газар нутаг нь дэлхийд дээгүүрт жагсана. Москва нь улсынхаа улс төр, эдийн засаг, шашин, санхүү, боловсрол, тээврийн төв нь юм.

Москва хот хот нь Москва голын эрэг дээр, Төв холбооны тойрогт, Европ дахь Оросын нутагт оршдог. Түүхийнхээ явцад Зөвлөлт Холбоот Улсын, мөн Оросын эзэнт гүрний өмнөх Орос буюу Москвагийн Их Гүнт Улсын нийслэлүүд байжээ. ОХУ-н ерөнхийлөгчийн оршин суудаг газар болох Кремль мөн энд оршдог. Москва нь эдийн засгийн томоохон төв бөгөөд дэлхийд тэрбумтнынхаа тоогоор тэргүүлдэг. 2007 онд хоёр дахь жилдээ амьдархад хамгийн их өртөгтэй хотоор шалгарчээ. Маш олон шинжлэх ухаан, боловсролын байгууллага, хүрээлэн, мөн спортын байгуулалтай. Москвад маш нарийн зохион байгуулалтай тээврийн систем үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүний дотор уран барилга, зургаараа алдартай дэлхийн хамгийн их ачаалалтай метро байрладаг юм.
Coordinates:   55°34'54"N   37°23'6"E
This article is protected.