Киев | city (en), capital city of state/province/region (en), capital city of country (en), hero city - Soviet honorary title (en)

Ukraine / Kyyiv / Kiev /
 city (en), capital city of state/province/region (en), draw only border (en), capital city of country (en), hero city - Soviet honorary title (en)

Киев эсвэл Кыйив (Украйн хэл: Київ) нь Украйн улсын нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Днепр мөрний эрэг дээр, тус улсын хойд хэсэгт оршино.

Киев хот нь Зүүн Европын аж үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, соёлын чухал төв билээ. Түүх дурсгалын газар олонтой тус хотын дэд бүтэц өндөр хөгжсөн байдаг.

Украйны домог ёсоор Кий, Щек, Хорив, Либидь хэмээх ах дүү дөрөв Киев хотыг үндэслэсэн гэдэг бөгөөд том ах Кийгийн нэрээс хотын нэр үүдэлтэй. 5-р зуунд байгуулагдсан тус хот нь Зүүн Славын улс төр, соёлын төв, Киевийн Русийн нийслэл болон хөгжиж байсан бөгөөд 1240 онд монголчуудын довтолгооны улмаас бүрэн сүйдсэнээр нөлөөгөө алджээ. Хожим Литовын Их Вант Улс, Польш, Оросын харьяанд орж байв. 19-р зуунд Орос оронд өрнөсөн аж үйлдвэрийн хувьсгалын нөлөөгөөр хот дахин эрчимтэй хөгжжээ. 1934 оноос Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украйн Улсын нийслэл болсон тус хот Дэлхийн хоёрдугаар дайны улмаас үлэмж сүйдсэн ч хурдацтай сэргээн босгож, Зөвлөлт Холбоот Улсдаа Москва, Ленинградын дараа орох том хот нь болж чаджээ. 1991 онд ЗХУ задрахад тусгаар тогтносон Украйн улсын нийслэл болсон билээ.
Coordinates:   50°24'1"N   30°31'49"E
This article is protected.
Array