Ахпат сүм (Ахпат)
Armenia /
Lori /
Alaverdi /
Ахпат
World
/ Armenia
/ Lori
/ Alaverdi
Ертөнц / Армен
monastery (en), UNESCO World Heritage Site (en)
Ахпат хийд (англ. Haghpat Monastery; Армен хэл:"Հաղպատավանք") нь Армен улсын Ахпат дахь дундад зууны үеийн Армений хийдүүдийн цогцолбор юм. 1996 онд ЮНЕСКО Армений уг Апостол хийдийг бүртгэн авахдаа “Дундад зууны үеийн сургалт, боловсролын гол төв, шашны архитектурын охь дээж” хэмээн цохон тэмдэглэсэн байдаг. Хоёр хийдийн уг цогцолбор Арменд шашны архитектур цэцэглэн хөгжиж, оргилдоо хүрч байх үед байгуулагдсан бөгөөд Византийн шашны архитектур, Кавказын уугуул уран барилгын хэв маягтай хосолсон давтагдашгүй цор ганц бүтээл юм. Ахпат хийд нь Дебед голын эрэг орчмын толгодын энгэрт байгуулагдсан бөгөөд жижигхэн тосгодоор хүрээлүүлэн 2500 метрийн өндөрт үүлсийн дундаас гайхалтай харагддаг байна.
967-991 оны хооронд анхны жижиг сүм болох Гэгээн Нишаны цогчин дуган баригдсан бол 1245 онд сүүлийнх нь буюу хонхот цамхаг нь баригдсан байна. 1988 оны газар хөдлөлтөд нилээд гэмтсэн.
967-991 оны хооронд анхны жижиг сүм болох Гэгээн Нишаны цогчин дуган баригдсан бол 1245 онд сүүлийнх нь буюу хонхот цамхаг нь баригдсан байна. 1988 оны газар хөдлөлтөд нилээд гэмтсэн.
Wikipedia article: https://mn.wikipedia.org/wiki/Ахпат_сүм
Nearby cities:
Coordinates: 41°5'37"N 44°42'42"E